etoim.mn
photos/sASeclxxVq.png

Үхэхгүй амьд байх шалтгаан дахин бий болсон.

Дэлхийн олон үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн “Марвел”-ийн “Авенжерс” цуврал дахин бүтээгдэхээр болжээ.  

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Английн “Метро” сонинд Кевин Файги захирлын үгийг иш татан “Авенжерс” цувралыг дахин үзэх боломжтой болсон талаар нийтэлжээ. Тус нийтлэлд Кевин Файги “Дараагийн Авенжерс киног бүтээхээр төлөвлөж байгаа. “Eternals”, “Doctor Strange”, “Thor” зэрэг олон баатрын талаарх түүхийг хөгжүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.  

Энэ нь “Авенжерс 4” цуврал дуусч баатруудыг дахин үзэх боломжгүй боллоо гэсэн шүтэн бишрэгчдэд баяртай мэдээ болсон юм.  

Тэрээр “Баатрууд хамтдаа цуглах нь үнэхээр сонирхол татаж байгаа. Дараагийн “Авенжерс” гарах хүртэл хэсэг хугацаанд бидний бэлдсэн кинонууд, “Дисней плас”-ийн бүтээлүүдийг үзээрэй” гэж нэмж хэлжээ. 

Гэхдээ 2022 он гэхэд нээлтээ хийхээр төлөвлөж буй “Марвел”-ийн 7 кино, “Дисней плас”-ын 8 бүтээлд анхаарч байгаа тул “Авенжерс” цуврал гарах хүртэл нэлээн их хугацаа зарцуулагдах бололтой.

Ямартай ч хэзээ байх нь хамаагүй зүгээр л бүтээгээд өг хэмээн хүсэж байсан Марвелийн шүтэн бишрэгчдэд "Авенжерс 5" -ын талаар Кевин Файгигийн дуулгасан нааштай мэдээ хүлээлт үүсгэж чадлаа.

Эх сурвалж: http://reporter.mn/

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх