etoim.mn
photos/ce19038a2db32eebe6efa0b52f4af637469c7128.jpg

“Henley & Partners Citizens” хэмээх дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын талаар судалдаг байгууллагаас дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг танилцууллаа. Тус жагсаалтыг Япон улс тэргүүлсэн бөгөөд тус улсын иргэд  191 орноор визгүй зорчих боломжтой юм байна. Харин Сингапурын иргэд 190 орноор визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Тэдгээрийн араас 189 орноор визгүй зорчдог БНСУ, Герман жагссан байна. 

Монгол Улсын хувьд 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 81 дүгээрт бичигджээ. Харин жагсаалтын хамгийн эцэст Афганистан улс дахин жагссан байна.

“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:

1. Япон (191)

2. Сингапур (190)

3. БНСУ, Герман (189)

4. Итали, Финланд (188)

5. Испани, Люксембург, Дани (187)

6. Швед, Франц (186)

7. Швейцар, Португал, Нидерланд, Ирланд, Австри (185)

8. АНУ, Их Британи, Норвеги, Грек, Бельги (184)

9. Шинэ Зеланд, Мальта, Чех, Канад, Австрали (183)

10. Словак, Литва, Унгар (181)

Жагсаалтын сүүлийн байруудад:

100. БНАСАУ, Судан (39)

101. Балба (38)

102. Ливи (37)

103. Йемен (33)

104. Сомали, Пакистан (32)

105. Сири (29)

106. Ирак (28)

107. Афганистан (26) тус тус жагсжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх