etoim.mn
photos/81403599_468486977430715_2164468602978172928_n.jpg

Дуу хуурын өлгий Дундговь аймаг хөгжлөөрөө аймгууд дундаас адагт шахуу жагсдаг. Ард иргэдийн амьдрал ч сайнгүй. Харин аймгийн дарга нар нь юун ард иргэдийнхээ амьдралыг бодох, төсвийн мөнгөөр том машин авч унах хоббитой. Гялгар хар хар машин унаад, аймгийн төвийнхөө саарал гудамжаар салхи татуулан явж, ард иргэдээ дайрах шахуу давхилддаг.

Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 ондбараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан гарч, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгөөр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар тус тус төлөвлөгөөнд тусгагджээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх томоохон ажлуудаас танилцуулбал, Сайнцагаан сумын Далай хорооллын 0.4 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 237.9 сая төгрөгөөр, Мандал, Айраг, Арвижих багийн гэр хорооллын гэрэлтүүлэг 467.2 саятөгрөгөөр, 5, 12 дугаар байрны гадна фасад 180.76 сая төгрөгөөр, дөрвөн байрны гадна тоглоомын талбай, тохижилт 264.8 сая төгрөгөөр, Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг 120,0 сая төгрөгөөр тус тус хийх бөгөөд нийтдээ 2.7 тэрбум төгрөгөөр 18 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөсөн байна.

Гэвч 2019 оны төсвийн төсөлд орон нутгийн хөрөнгө оруулалтад 599 сая төгрөг төсөвлөснөөс 425 саяар нь буюу 70,80 хувьд нь дарга нар нь өөртөө авто машин авч унасан. 425 сая төгрөгийн 200 саяар нь ИТХ-ын дарга шинэ Ланд круйзер 200 маркийн машин авч унан тансаглажээ.

Дундговь аймгийн ИТХ-ын дарга нь Засаг даргыг огцруулна гэж айлгаж байгаад 200 саяар цоо шинэ “Ланд 200” авахуулах төсөв батлуулсан гэдэг. Юутай ч Дундговь аймгийн ард иргэдийн амьдрал бүрсгэр, дарга нарынх нь машин гялгар байна.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Irgen

[64.119.22.93]

2020-01-08 13:36:21

Манай Дундговийн Гурвансайхан сум улсдаа жишиг сум болж чадсан, даанч үүнийг дарга нар хийгээгүй, бүр харж үзэж, сонсохыг ч хүсдэггүй, Ийм л дарга нар байгаам даа, гэтэл бусад олон аймаг сумынхан ирж үзээд бишрээд туршлага судалж байна.... Бодит байдал ийм.... Ман баяртай