etoim.mn
photos/olloo_mn_1486114969_08c08d_DSC_1425_x974.jpg

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 3 дугаар сарын 2-4-ний өдөр 20 дахь жилдээ болно.

Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцлаа. Ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ажиллах юм.

Энэ жилийн хувьд мөсний баяр Монголын уламжлалт цагаан сарын баяртай ойр болох учраас эртнээс бэлтгэл ажлыг хангах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах, мөсөн хотхоныг хэрхэн байгуулах тал дээр санал солилцож ирэх 7 хоногт мөсний баярын хөтөлбөрийг иргэд олон нийтэд танилцуулахаар боллоо. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх