etoim.mn
photos/a905018135fda194495b45e0adde7737.jpg

Австрали улсын зүүн өмнөд хэсгээр тэнгэрийн өнгө нь ойн түймрийн улмаас цусан улаан өнгөтэй болжээ. Есдүгээр сараас хойш үргэлжилж буй ойн гал түймэр гамшгийн хэмжээнд хүрч тухайн бүс нутгийн оршин суугчид гэр орноо орхин дайжихад хүрээд байна.

Мөн Австралийн ойн түймэр унтрах шинжгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг бусад улс орнуудын тусламжийг авсан ч, гал түймрийг тогтоож барихад хүнд байна. Сансрын зургаар Австрали даяар түймэртэй байгаа ч, өмнөд бүсийн Шинэ Өмнөд Вэльс мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа.

Түймрийн хохирол хэмжээлшгүй ихээр нэмэгдэж байгаа. Тухайлбал... 

— Экологичдийн тооцоолж байгаагаар Австралийн коала баавгайн 30 орчим хувь  буву 8000 нь ойн түймрийн улмаас үгүй болжээ.

— Олон тооны имж, хонь болон нийт 500 сая орчим ан амьтан үхжээ.

— Машин дээр нь шатсан мод унасны улмаас хоёр сайн дурын гал унтраагч нас баржээ, гал түймрийн улмаас нийт 24 хүн нас баржээ.

— Энэ сард Шинэ Өмнөд Уэльсийн сайн дурын Хээрийн галын албанаас мэдээлснээр нийт 724 гэр, 1582 барилга байгууламж үгүй болж, нийт 5,5 саяас илүү га талбай шатаж байна. 

Акул Кл-н зураг.

Акул Кл-н зураг.

Акул Кл-н зураг.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

[202.179.24.127]

2020-01-07 14:42:44

boroo orj baigaa