etoim.mn
photos/af4e5aa5260d413a9b6ba3f0d68984bc.webp

2020 оны эхээр удаан хугацааны турш уран бүтээлээ хийгээгүй уран бүтээлчид эргэн ирэлтээ хийхээр болжээ. Мэдээж энэхүү мэдээг сонссон тэдний шүтэн бишрэгчид олон байгаа бөгөөд нөгөө талаар удаан хугацааны турш нам гүмхэн байсан уран бүтээлчид чанартай зүйл гаргах нь тодорхой гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчдийг танилцуулж байна.  

Нэгдүгээр сарын 2

Brown Eyed Girls хамтлаг удаан хугацааны дараа эргэн нийлж шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

TST сингл цомгоор эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна. 

DONGKIZ хамтлаг мөн энэ өдөр “All I Need Is You” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Нэгдүгээр сарын 6

Дуучин Юунха  ''Unstable Mindset'' хэмээх мини цомгоор эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ.

ATEEZ хамтлаг ''TREASURE EPILOGUE: Action to Answer''-ээр эргэн ирэлтээ хийнэ. 

Нэгдүгээр сарын 7

SF9 хамтлаг ''First Collectio'' хэмээх аннхы бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

VERIVERY хамтлаг мөн энэ өдөр “Face Me” мини цомгоор эргэн ирэлтээ хийнэ. 

B.O.Y (Kim Kook Heon and Song Yu Vin)  өөрсдийн анхны мини цомог болох “Phase One: YOU”-ээр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 8

DreamNote хамтлаг “Dream Wish” сингл цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Нэгдүгээр сарын 9

VOISPER  хамтлаг “Keep Going” дижитал синглээр эргэн ирэлтээ хийнэ. 

Нэгдүгээр сарын 14

JYJ хамтлагийн гишүүн Ким Жэжүн “Aeyo” мини цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Хэдийгээр дуурх уран бүтээлчид энэ сард лбан ёсоор эргэн ирэлтээ хийхээр баталсан боловч зарим уран бүтээлчид өдөр хоногоо хараахан товлоогүй ч энэ сард багтан эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэдний дунд WANNAONE хамтлагийн гишүүн асан Он Сэнвүгийн дижитал сингл болон  FIESTAR хамтлагийн гишүүн Еэзигийн анхны соло уран бүтээл олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Allkpop.com

soompi.com

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх