Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/81223054_861745307615697_8024524751894478848_n.jpg

Солонгосын урлагийн салбарын их гурвалын нэг гэгддэг SMTOWN өөрийн харьяалалд маш олон алдартан тэр тусмаа хамтлагтай. Гэхдээ тэдгээр хамтлагууд хэдийнэ алдарын оргилд хүрсэн ч хамтлагийн зарим гишүүд одоог хүртэл албан ёсоор соло дебүтээ хийгээгүй байгаа юм. Хэдийгээр жагсаалтанд орсон уран бүтээлчид өөрсдийн урын санд соло дуутай боловч тэдгээрийг SMTOWN-аас албан ёсоор дебүт хэмээн зарлаагүй. Тиймээс тэд одоо хэр нь соло дебүт хийгээгүй хэмээн тооцогддог аж.

Super Junior - Итек

Тэрээр SMTOWN-нд харьяалагдаад 23 жил болсон бөгөөд сүүлийн 14 жил Super Junior хамтлагийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. 

Super Junior - И Хёкжэ (Ынхюк)

Тэрээр энэ жил SMTOWN-ны гэр бүлд харьяалагдаад яг 20 жил болж байна. Сүүлийн 14 жил Super Junior хамтлагийн гоцлол бүжигчин, рэпперийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Super Junior хамтлагийн дэд хамтлаг болох D&E, Super Junior М-д харьяалагддаг.

f(x) - Кристал

Тэрээр SMTOWN-д амьдралынхаа 19 жилийг өнгөрүүлжээ. Тэрээр 2009 онд байгуулагдсан  f(x) хамтлагийн гишүүн юм. 

Super Junior  - Донхэ

Тэрээр энэ жил SMTOWN-нд харьяалагдаад 18 жил болж байна. Сүүлийн 14 жил Super Junior хамтлагийн гоцлол бүжигчин, рэпперийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Super Junior хамтлагийн дэд хамтлаг болох D&E, Super Junior М-д харьяалагддаг.

Girls Generation - Юүна

Тэрээр энэ жил SMTOWN-нд харьяалагдаад 17 жил болж байгаа бөгөөд 2007 оноос хойш Girls Generation хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж яваа юм.

Super Junior - Хичол

Тэрээр 2002 оноос хойш SMTOWN-нд харьяалагдаж байгаа бөгөөд сүүлийн 14 жил Super Junior хамтлагт харьяалагдан уран бүтээл хийхийн зэрэгцээ телевизийн шоу нэвтрүүлэгт чамгүй амжилт олоод байгаа юм.

TVXQ -  Maкс (Чанмин)

Тэрээр SMTOWN-нд харьяалагдаад 17 жил болж байгаа бөгөөд TVXQ 2003 оноос хойш TVXQ хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж яваа юм. 

SHINee - Минхо

Тэрээр SMTOWN-нд харьяалагдаад13 жил болж байгаа бөгөөд 2008 оноос хойш SHINee  хамтлагийн гишүүнээр уран бүтээл хийж байгаа. 

EXO - Kaи

Тэрээр  SMTOWN-нд харьяалагдаад13 жил болж байгаа 2012 оноос хойш EXO хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж байгаа. 

Girls Generation - Санни

Тэрээр 2007 оноос эхлэн SMTOWN-нд харьяалагдаад болосн бөгөөд тухайн жилд байгуулагдсан Girls Generation хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж яваа юм.

EXO - Сухо

Тэрээр  SMTOWN-нд харьяалагдаад13 жил болж байгаа 2012 оноос хойш EXO хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж байгаа. 

NCT127 - Жонни

SMTOWN-н харьяалалтай болоод 12 жил болж байгаа бөгөөд 2016 онд байгуулагдсан NCT127 хамтлагийн гишүүн болж уран бүтээлээ хийж байгаа.

EXO - Шюмин

Тэрээр  SMTOWN-нд харьяалагдаад11 жил болж байгаа 2012 оноос хойш EXO хамтлагт харьяалагдан уран бүтээлээ хийж байгаа. 

Red Velvet - Сэлги 

Тэрээр  SMTOWN-нд харьяалагдаад 7 жил болж байгаа бөгөөд трейний, хамтлагт дебүтээ хийгээд 5 жил болж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: SMTown Монгол дахь фэн хуудас

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх