Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/80241572_2568347746568309_4215669533857284096_o.jpg

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр Азийн хөгжлийн банкнаас авах 80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт төдийгүй Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг барина. Түүнчлэн орон нутгийн зургаан суманд Эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Энэ үеэр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хэлэхдээ "Азийн хөгжлийн банк нь 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ хугацаанд нийт 132.55 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Өнөөдөр гарын үсэг зурж байгаа энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банк, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд дэмжин ажиллаж байгаагийн илрэл болж байна" хэмээн тодотголоо.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр 80 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл юм" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх