Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wtwgs.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Энэ сарын 20-нд УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг эцэслэн баталсан. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллах хүсэлт гаргасан. Гишүүд энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй. Он дууссаны дараа зарим үйл ажиллагаа Сонгуулийн хуулиар хязгаарлагдаж байгаа. Тийм учраас энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх