Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sgsgsggs.png

ШИНЭ нам болон хилийн чанадад амьдарч буй иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгчид УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлт гаргаж буйгаа мэдээллээ.

Учир нь өнгөрсөн баасан гарагт баталсан хуулийн төсөлд парламентын сонгуульд гадаадад оршин суугаа иргэд сонгуульд оролцохгүй гэсэн заалт орсон тул ийнхүү хүсэлт гаргаж байгаа юм.

Хэвлэлийн хуралд Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, "Цахим өртөө" ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хамтран оролцлоо. 

Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын УЗ-ийн н.Амарбаясгалан: "Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг сонгуульд хэрхэн яаж авах вэ? гэдэг судалгааг бид өнгөрсөн жилүүдэд хийсэн. Тиймээс өөрсдийн саналаа холбогдох байгууллагуудад хэлсэн. Нийтдээ 220 мянган иргэн буюу таван аймгийн хүн амтай тэнцэх тооны Монголчууд гадаадад амьдарч байгаа тул тэдний сонгох эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Бид хэдийгээр гадаадад амьдарч байгаа ч гэсэн Монголд бидний гэр бүл, үр хүүхдээс гадна нэр, хаяг гээд бүхий л зүйл Монголд байгаа шүү дээ. Бид Монголынхоо улс төрийн амьдрал болон сонгуулийг яг л кино шиг хүлээж авч, гаднаас нь хардаг. Тиймээс өөрсдийнхөө саналыг өгч, улс орноо хөгжүүлэх хүмүүсийг сонгоход гар оролцмоор байна" гэлээ.

Гэвч Ерөнхийлөгч сонгуулийн тухай хууль хэлэлцүүлгийн явцад саналаа оруулсан тул хориг тавихгүй гэдгээ хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдээд байгаа билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх