Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1423621337_mori1.jpg

Өвөл, хавар морь уралдуулах тухай хууль буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд нь эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ.

Иймд хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан.

Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах заалт бүхий хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

оогий

[49.0.212.133]

2019-12-29 17:34:42

донтой юмнууд өөр юмаар зугаагаа гаргаач, эргүүлэн татсан нь сонгууль ойртсонтой холбоотой байх, сонгуулийн дараа нэг мэдэхэд л энэ хуулиа баталчихсан байх вий, харж байгаарай хүмүүсээ, хэн нь чухам ийм хууль батлуулах гээд хичээгээд байгаан?