Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/69529314_331470260955273_2821933731269312512_n.jpg

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өнгөрөгч Баасан гарагт эцэслэн баталсан билээ. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхийг хязгаарласнаас гадна гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй болсон. Энэхүү заалтыг МАХН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгуулийн хуульд хориг тавих эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх