etoim.mn
photos/5e044b1699b67.jpeg

 ЗСБНХУ-ын цөмийн туршилтаас болж Санта Клаус аюулд өртөхгүй гэдгийг нэгэн бяцхан охинд бичсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн захидлыг Зул сарын баярыг тохиолдуулан Бостон хотноо гаргасан үзэсгэлэнд тавьжээ.

АНУ-ын Мичиган муж улсын, найман настай Мишель Рохон гэдэг охин Кеннедид захидал бичиж, ЗСБНХУ “Новая Земля” бүлэг арал дээр устөрөгчийн бөмбөг туршихаар төлөвлөж байна гэх мэдээ гарсантай холбоотойгоор "Санта Клаусын хувь заяанд" санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Чи Санта-Клауст санаа зовох хэрэггүй ээ. Би түүнтэй өчигдөр орой ярьсан, тэр зүгээр. Тэр энэ Зул сарын баяраар аяллаа дахиад л хийнэ” гэж Кеннеди 1961 оны 10 дугаар сарын 28-наар өдөрлөгдсөн хариу захидалдаа бичсэн байна. Кеннеди ЗХУ-ын туршилтын талаар бас санаа зовж байгаагаа бичжээ. Энэхүү захидлыг АНУ-ын Бостон хотын Жон Кеннедигийн нэрэмжит ерөнхийлөгчийн номын сан-музейд дэлгэн үзүүлсэн байна.

ЗСБНХУ 1961 оны 10 дугаар сарын 30-нд “Бөмбөгний хаан” /"Царь-бомба"/ гэж нэрлэдэг дэлхийн хамгийн хүчтэй устөрөгчийн бөмбөгийг “Новая Земля” бүлэг арал дээрх туршилтын талбайд туршсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх