Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/80622062_562221607962127_9063211804443803648_n.jpg

Өнгөрсөн 7 хоногт буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын ХЗБХ хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн буюу дэд даргаар Н.Хүдэрчулууныг томилохыг дэмжсэн байна.

Н.Хүдэрчудуун нь Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн 10 жилийн нэг ангийн нөхөр бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа СЗХ-нд ирсэн байна. Өмнө нь 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын хүнээр Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн чиглэлийг төлөөлүүлэн бодлого боловсруулах ажлыг удирдуулан Монгол Улсыг ФАТФ-ийн СААРАЛ ЖАГСААЛТ-аас гаргах юм байх.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.6-д Хорооны дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг.

Гэтэл Ардын намын генсек Д.Амарбаясгалан шудрага үнэний дуу хоолой гэх тодотголтой УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Х.Нямбаатараар дамжуулан хуульч хүн санал болгох зарчмаас нь хазайлгаж, ЭДИЙН ЗАСАГЧ-ЭМЧ мэргэжилтэй, 2016 оноос санхүүгийн салбарт ажилласан, хуулийн шаардлага хангахгүй Н.Хүдэрчулуун гэх анагаахын сургуулийн багшийг ХЗБХ-р дэмжүүлсэн байна.

Аливаа хүн найз нөхдөө дэмжин албан тушаалд томилж болох ч хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байх талаар эрх баригч намын удирдлагууд анхаармаар. Санхүүгийн салбарт ажилласан туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин Ардын намд дутагдаагүй байлтай.

Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Н.Хүдэрчулуун Нийгмийн эрүүл мэндийн салбартаа ажиллавал илүү үр өгөөжтэй байхсан.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх