Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e01cb00ab67b.jpeg

АНУ-д үйлдвэрлэсэн ажиглалтын “Global Hawk” дроныг хүлээн авсан тухайгаа БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Тус дрон нь 2020 оны эхний хагаст нэвтрүүлэхээр төлөвлөсөн нисгэгчгүй дөрвөн нисэх төхөөрөмжийн эхнийх нь юм. Нисгэгчгүй төхөөрөмж Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших “Сачон” агаарын цэргийн баазад газардсан бөгөөд тагнуулын үйл ажиллагаанд оруулахаар бэлтгэж байна гэж Yonhap” агентлаг мэдээлжээ.

Хэт ягаан туяа мэдрэгч болон радарын төхөөрөмжөөр тоноглогдсон “Global Hawk” нь цаг агаарын таагүй нөхцөлд эсвэл шөнийн цагаар газарт байгаа байг хянах чадвартай аж. БНАСАУ хэд хэдэн удаагийн баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан тус улсад чиглэсэн ажиглалтаа БНСУ сайжруулахаар төлөвлөж байна. БНСУ тандалтын дрон нэвтрүүлж байгаад БНАСАУ-ын эрх баригчид сэтгэл хангалуун бус байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх