etoim.mn
photos/0a437cab9b0cf410a16226f8b12461ca_x3.jpg

АНУ-ын Лас-Вегаст UFC холбооны "UFC 246” тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 18-нд болно.

Энэ тэмцээний гол тулаан нь Ирландын Конор МакГрегор, Америкийн Доналд Серроне гэсэн хоёр аварга асны тулаан байх юм.

Тус тэмцээний тасалбар худалдаанд гарснаасаа хойш нэг өдрийн дотор бүрэн зарагдаж дуусч, холбоо тасалбараас 10 сая долларын орлого олжээ.

Түүнчлэн 31 настай Макгрегор “UFC”-гийн хамгийн алдартай тамирчдын нэг юм. Тэрбээр холимог тулаанчийн замналыг туулах явцдаа 21 удаа /18 удаад нь хүнд цохилтоор/ ялж, дөрвөн удаа ялагдаж байв. Ирландын тамирчин “UFC”-гийн аваргын цолыг анх 2015 онд авж, хожим нь хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын цолыг нэгэн зэрэг хүртсэн тус холбооны түүхэн дэх анхны тамирчин болжээ.

Серронегийн хувьд 50 тулаанд оролцохдоо 36 удаа /10 удаад нь хүнд цохилтоор/ ялж, 13 удаа ялагдаж байжээ. Өдгөө 36 настай Америк тулаанч өнгөрсөн есдүгээр сарын 14-нд сүүлийн тулаанаа хийхдээ нутаг нэгт тамирчин Жастин Гэтжид техникийн нокаутаар ялагдсан байна.

MNB

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх