Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpg

Хуулийн байгууллагынхан оффшортой эрчимтэй тэмцэж байгаа бололтой. Өнгөрсөн удаад "Эрдэнэт" үйлдвэрийн хуучин удирдлагуудын бараа шахсан, олсон ашигаа оффшор бүсэд угаасан хэргийг илрүүлсэн бол энэ удаад Монгол улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан хэргийг илрүүлсэн талаар баттай эх сурвалж мэдээлэв. 

Тус дипломатч нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

 Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хуулийнхан оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт онцгой анхаарч байгаа бололтой. 

Загас жараахайтай зууралдлаа акулуудыг нь барьж чадсангүй хэмээн шүүмжлүүлдэг хуулийнхан юутай ч оффшор бүсээр дамжуулан мөнгө угааж байгаа өндөр албан тушаалтнуудыг "авлаж" эхлээд байна. "Чонын ав"-аа цаашид ч амжилттай үргэлжлүүлж, оффшор бүс дэх мөнгийг Монгол руу оруулж ирэх нь оффшор бүсэд мөнгө угааж буй албан тушаалтнуудад томоохон сануулга болох юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх