etoim.mn
photos/76720733_520467901879749_6796728700164374528_o_b.jpg

"Монголдоо нээлтээ хийгээгүй байж Казахстанд түрүүлж нээлээ" хэмээн хэл амтайхан эхэлж байсан "Титанс пикчерс"-ийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кино Холливудад гарахаар болжээ.

Анх киног бүтээхдээ л зөвхөн Монголдоо биш дэлхийд гаргах том зорилготойгоор өндөр төсөв заран хийж, олон улсын стандартын дагуу дуу, дүрс, өнгөө хийжээ. “Сүүн замын сахиул” кино нь нүүдэлчин ард түмний өв соёл, ёс заншил, үнэт зүйлсийн тухай өгүүлэх бөгөөд монгол, казах, өвөрмонгол, орос, буриад зэрэг монгол туургатан нэгдэж эртнээс эдүгээг хүртэл Их хааны тамгыг зуун дамжин хамгаалж байгаа тухай эртний үе, орчин үе хосолсон бүтээл юм.

Кино анх зарлахдаа Казахстанд нээлтээ хийсний дараа Монгол, ОХУ, Узбекистан, Киргизстан, Халимаг зэрэг орос хэлтэй улсуудаар гарахаа мэдэгдэж, орос дуу оруулгатай гарсан бол, одоо АНУ-ын жүжигчдээр англи дуу оруулгаа хийлгэж байгаа юм байна.

Сүүлийн үед Монгол уран бүтээлүүд гадаадын томоохон наадамд сойгдож, олон ч уран бүтээл хилийн дээс алхаж байгаа бол “Сүүн замын сахиул” шил даран эх орныхоо нэрийг Холливудад гаргах нь. Үүнтэй холбоотойгоор уг бүтээлийг IPTV болон телевизүүдэд ойрын 5 жилдээ гаргахгүй гэж мэдэгдээд байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх