Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/65964baaa2b4ce0a24628d30c75ecf40.jpg

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүнийг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Хэрэгт холбогдогч Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгааны улмаас хилийн хоригоо цуцлуулж, хил давсан байдаг. Хуулийн байгууллагынхан дуудсан цаг хугацаанд ирээгүй гэх шалтгаанаар түүнийг интерполоор эрэн сурвалжлуулаад байгаа.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Сайханбилэгийн хаа байгаа байршлыг тодорхойлсон бөгөөд одоогоор эх орондоо ирээгүй байгаа аж. Түүнийг Монгол Улсад албадан авч ирэх боломжтой гэж хууль шүүхийнхэн үзэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Ямартаа ч энэ онд багтаж эх орондоо очно" гэж мэдэгджээ. Түүнийг хэлсэн хугацаандаа ирэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг албаныхан тодотголоо.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.23.201]

2019-12-25 12:44:18

Зочин

[122.201.23.201]

2019-12-25 12:44:18

Хурцийг явуул олоод ирнэ.