Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jjkkkk.jpg

УИХ-аар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэ хуульд зааснаар УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон мажоритор тогтолцоогоор явуулахаар болов. Ийм тогтолцоогоор 1992, 2008 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байв. Харин одоо сонгуулийн тойрог болон мандатын тоог батлах, сонгууль явуулах хугацааг товлох ажил үлдээд буй юм. УИХ сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоог батална. Санал хураах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна хэмээн хуульчилсны дагуу Сонгуулийн ерөнхий хороо саналаа өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн хэмээн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээллээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх