etoim.mn
photos/5dfff799cd8b7.jpeg

 Афганистанд өнгөрсөн есдүгээр сарын 28-нд явуулсан сонгуулиар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани олонхийн санал авсан талаар Афганистаны Сонгуулийн хорооноос мэдээлжээ.

Сонгуулийн хорооноос өнгөрсөн ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, нийт сонгогчдын 50.64 хувь нь А.Ганигийн төлөө саналаа өгсөн бол түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла 39.52 хувийн санал авсан ажээ.

Уг сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах товыг техникийн асуудлууд болон зарим мужийн саналын хуудсыг дахин тоолох шаардлагын улмаас хойшлуулаад байсан юм.

А.Абдулла дээрх мэдэгдлийн дараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд, санал хураалтын эцсийн дүнг зарлахаас өмнө шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгдсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх