Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sgQUU6si9oqQzR63ePMssa.jpg

Дөч гаруй жилийн түүхтэй “Оддын Дайн” зөгнөлт кино аль хэдийнээ 3 цуврал гарчээ. “Оддын Дайн” олныг хошууруулдгийн шалтгаан нь нууцлаг сансар огторгуй, олноос онцгой дүрүүдтэй нь салшгүй холбоотой. Гол дүрүүдээс гадна шаггүй үүрэг гүйцэтгэдэг зарим туслах дүрийг онцлохгүй байх аргагүй. За ингээд холхи тэнгэрт нууцлаг орших Галактикийн орныг бидэнд ойртуулж ойлгуулахыг хичээдэг “Оддын Дайн”-ы онцлох туслах дүрүүдтэй танилцацгаая.

Star Wars Episode IV: A New Hope(1977)-д анх гарсан Чубакка үслэг алмас шиг төрхтэй боловч хэнээс ч дутахгүй халуун дулаан сэтгэлтэй дүр. Цувралын турш гол дүр Хан Соло(Харрисон Форд)-г хаа л явна дагаад явж байдаг ханилгаа сайтай нэгэн. Хүүхдүүд түүний фэнүүд. Чубаккаг “Оддын Дайн”-ы продюсер Жорж Лукас өөрийнхөө тэжээдэг гөлөгнөөс санаа авч зохиосон гэдэг. Амьхандаа яриад байдаг ч түүний хэл яриаг зөвхөн Хан Соло л ойлгодог. 

Йода бол Дисней пласаар гарч байгаа “Оддын дайн” телевизийн цуврал The Mandalorian-ы дүр. Тавь гарсан хэрнээ хүүхэд шиг паацагнан алхаж, хүчээ нэг ашиглавал байдгаараа сулбайчихдаг инээдтэй дүр. Оддын Дайныг бараг түүнгүйгээр төсөөлөх аргагүй болсон бөгөөд, The Mandalorian цуврал ч эдүгээ нэр хүнд нь өссөөр байгаа билээ. 

“Оддын Дайн”-ы гол төлөөлөл болсон Дройд R2-D2, C-3PO нар нь Бүлэг1-ээс эхлээд 8 хүртэл бүгдэд нь гарсан цөөхөн дүрүүд. Тэр дундаа R2-D2 дүрийн бэлгэдэл гүн гүнзгий. C-3PO-тай цуг Скайуокерынхонд хүчин зүтгэж, гол дүр Леа гүнж(Кэрри Фишер), Люк Скайуокер(Марк Хэмилл) нарын бага насыг хамтдаа өнгөрүүлсэн. Хакердах, засварлах чадвартай, төрх байдал нь өхөөрдөм хэдий ч зан авирын хувьд ширүүвтэр.

Хүний төрхтэй гэдгээрээ R2-D2-оос ялгарах Дройд C-3PO гайхаж цочсон царай, зангаагаараа үзэгчдийг баясгадаг. Алтан шаргал өнгөтэй Оскарын шагналын цомыг санагдуулахаар ч байр байдал нь ондоо, хөглөөд л явдаг. Заримдаа дүрүүд R2-D2-ийн үг яриаг ойлгохгүй бол орчуулж өгнө. 

BB-8 гэдэг дүр " Оддын Дайн: Хүч Сэргэсэн нь (2015)" кинонд анх гарсан. Энэ дүр тус киног найруулсан Ж.Ж.Абрамс найруулагчийн амны цаасан дээр таталж зурсан зургаас төрсөн гэдэг. “Оддын Дайн”-ы түүхэнд хамгийн өхөөрдөм дүрээр тодорсон гэхэд болно. 

Босогчдыг удирдагч По Дамерон(Оскар Айзек)-д хүчин зүтгэж, түүнээс нууц мэдээлэл аваад бядагч одыг тойрч байхдаа гол дүр Рей(Дэйзи Ридли)-тэй таарч адал явдалтай учирна. "Оддын Дайн: Хүч Сэргэсэн нь" киноны араас залгуулаад Оддын Дайн: Сүүлчийн Жедай (2017) ангид бас тувт гарсан BB-8 удахгүй 12 сарын 20-нд нээлтээ хийх "Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт" кинонд чухам юу юу үзэж туулахыг тэсэн ядан хүлээцгээе. 

 

Эх сурвалж: http://reporter.mn/

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх