Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Everest-summit2.jpg

Балба улсын Засгийн газар Эверест рүү авирах уулчдад зөвшөөрөл олгох журмыг өөрчлөх санал оруулсан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

Журмыг өөрчлөх болсон нь 2019 онд олон хүн оргил руу авирах үедээ амиа алдсантай холбоотой юм байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, журманд өөрчлөлт орвол Эверест рүү авирах уулчдаас Балбын 6500 метрийн өндөртэй дор хаяж нэг оргил руу авирсныг батлах баталгаа, мөн эрүүл мэндийн магадлагаа шаардах аж.

Засгийн газрын энэхүү саналыг парламент дэмжин, хуулийн статустай болвол дэлхийн хамгийн өндөр оргил руу авирах аяллыг зохион байгуулдаг хөтчид тавигдах шаардлага ч өндөрсөх аж.

Энд дуулгахад, 2019 оны хаврын улирлаар Эверестийн оргилд гарах болон буух замдаа амиа алдсан хүний тоо 11-д хүрсэн юм.

 

Эх сурвалж: ШУУД.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх