Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилийн хугацаанд зогсоох тогтоол гаргалаа.

Сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй лицензийг хууль биелүүлээгүй гэдэг шалтгаанаар цуцлаад байгаа бөгөөд 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болжээ.Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллаж 2889 лицензийг нэг бүрчлэн бичиг баримтын шалгаж, нэгдсэн мэдээлэл, зөрчлүүдийг тодорхой болгосон байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээлэл огт алга. Холбогдох байгууллагад нь зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн сан бий болгох шийдвэр гаргалаа. Түүнийг нь иргэд, төрийн байгууллага ашиглаж байх боломжтой. Мэдээллийг нэг загвараар орчих учраас хугацаатай үүргийг өгөхөөр боллоо. Тэр хугацаандаа зөрчил нь засагдаагүй бол шууд хариуцлагаа хүлээдэг, тэрхүү тусгай зөвшөөрөл нь шууд цуцлагддаг болно.Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй гэж Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо.

Бичил уурхайн талаар газар дээр нь ажиллах хэрэгтэй, очиж үзнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бол асуудлыг Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болгосон. Мөн Ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгаж байхыг үүрэгдсэн. Ажлын хэсгээс он гарсны дараа бүх лицензийн зөвшөөрөлтэй танилцана. Асуудал байвал газар дээр нь шийдээд явах болно" гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх