Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hmeomohnohtr.jpg

Сонгуулийн хуулийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэнэ. Өмнөх сонгуулиудад саналаа өгсөн иргэдийн хурууг тэмдэглэдэг байсан. Харин ирэх сонгуулиудаар яах вэ гэсэн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Гурван шалтгааны үүднээс иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй гэж үзсэн. Афганистан болон манай улс хоёр л бэхэн тэмдэглэгээ хийдэг байсан. Гэвч афганчууд ийм тэмдэглэгээ хийхийг хуулиар халснаар тэр бэхийг хийдэг байсан Энэтхэгийн үйлдвэр хаагдсан байна лээ. Мөн өнгөрсөн сонгуулиар тэмдэг­лэгээтэй холбоотой маш их гомдол гарсан. Харшил өгсөн, түлэгдсэн иргэдэд СЕХ-­ноос нөхөн төлбөр олгосон. Тиймээс цаашид хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй" гэж хариуллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх