etoim.mn
photos/JIJGEE ZU;ZAGA.jpg

Хүүхэд залуучуудын үлгэр дууриалал болсон Монголын рок попын одод ар араасаа хар тамхины хэрэгт холбогдон нийгмийг цочроосоор байгаа билээ. Тэгвэл тэдгээр олны танил эрхмүүдийн нэг болох  "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр Хар тамхи хэрэглэж байх үедээ саатуулагдаж шүүхээс түүнд хилийн хориг тогтоогоод байсан юм. Гэвч тэрээр цагдан хорионы шүүх хуралд орох үедээ гавтайгаа зугтжээ.

Б.Эрдэнэбаярт өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан буюу биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол одоо шүүхээс оргон зайлахыг завдсан гэх зүйл анги нэмэгдэхээр болж байна.  

Бидэнд ирсэн мэдээллээд түүнийг мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх