etoim.mn
photos/5df84464549a2.jpeg

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун эцэг Ким Жөн Ирийнхээ таалал төгссөний найман жилийн ойд зориулж Кымсусаны Нарны ордонд дурсгалыг нь хүндэтгэжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Ким Жөн Уныг Кымсусаны дурсгалын ордонд очиход БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Цой Рён Хэ, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны нэгдүгээр орлогч дарга Пак Бон Дю, сайд нарын танхимын тэргүүн Кин Жэ Рён нар дагалдан явсан байна. Уг ордонд өвөө Ким Ир Сен, эцэг Ким Жөн Ир нарынх нь шарил шилэн хоргонд хадгалагдаж байдаг билээ.

“Цэцгийн баглаа бүхий сагсыг Ким Жөн Уны нэрийн өмнөөс Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын хөшөөний өмнө тавилаа” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч асан Ким Жөн Ир орон даяар үзлэг шалгалт хийж явахдаа 2011 оны 12 дугаар сарын 17-нд 69 насандаа зүрхний шигдээсээр нас нөгчсөн юм. Ким Жөн Ирийг таалал төгссөний дараа түүний хүү Ким Жөн Ун нам, төрийн удирдагч болсон билээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ok

[203.91.119.42]

2019-12-17 14:20:16

ok

Зочин

[202.179.31.50]

2019-12-17 13:33:15