etoim.mn
photos/5df73cf81c363.png

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсад ураны орд газар ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ.

Уг хуулийн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, цацраг туяа ба экологийн аюулгүй байдлыг хангахад оршино. Энэхүү хуульд заасны дагуу Киргизийн нутаг дэвсгэрт уран болон торийн орд газрын хайгуул явуулах, олборлох, хаягдал хадгалах, цацраг идэвхт материал болон цацраг идэвхт хаягдлыг тус улсын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон байна.

Геологийн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй "ЮрАзия" компани Иссык-Куль мужад уран олборлож эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ. 3-4 дүгээр сард тус мужид уран олборлохыг эсэргүүцсэн олон жагсаал болсон байна. 20 мянга гаруй хүн уран олборлохыг хориглох тухай өргөх бичигт гарын үсэг зуржээ. Идэвхтнүүдийн хэлснээр, Киргизэд хаягдал хадгалах зуу орчим газар байдаг бөгөөд тэдгээр нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулдаг ажээ. Уран олборлох шинэ үйлдвэр нь байгаль орчинд хор хохирол учруулахаас гадна Иссык-Куль мужийн аялал жуулчлалын дүр төрхийг алдагдуулна гэж тэд үзэж байгаагаа илэрхийлжээ.

Киргизийн Засгийн газар уран олборлохыг “хууль эрх зүйн зохицуулалт хийхээс өмнө” зургадугаар сарын эхээр хориглосон бол тус улсын парламент холбогдох хуулийг 10 дугаар сарын 31-нд баталсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх