etoim.mn
photos/7a38710ee76a18885aba39d9f2d5b545_x3.jpg

“Disney” кино компани энэ жил нийт тасалбар захиалгын мөнгөн дүнгээрээ 10 тэрбум ам.доллар давсан ашиг олсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, таван кино нэг тэрбум ам.доллараас их ашиг оллоо. Тухайлбал, “Avengers: Endgame - 2.8, “Lion king” 1.6, “Captain Marvel” 1.3,  “Toy story-4” 1.07, “Aladdin” - 1.05 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 22-нд нээлтээ хийж, АНУ-ын бокс оффисыг тэргүүлээд байсан Элса, Анна эгч дүү гүнжид тохиолдсон адал явдлыг өгүүлэх "Frozen-2" бүтээлийн орлого нэг тэрбумыг давлаа.  

Сонирхуулахад, “Disney”-ийн энэ сарын 20-нд нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ анги буюу “Star wars: Rise Of Skywalker” бүтээл үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх