Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/196e4171-b59a-4521-8817-f32bb7129abf.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчдыг үндсэндээ таван хэсэгт ангилж болохоор болжээ.

1.Зомби буюу “амьд үхдэл”. Манай төрийн албаныхны судалгааны дүнгээр гарсан байгаа. Төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс бий болсон.

2.Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын асуудал хариуцсан гишүүдийн хэлснээр 2018 онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна. Саяхан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албан хаагчид авлигаас болж 2 их наяд төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлсэн. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор улс орны хөгжлийг хойш нь чангаагч ийм нэг хэсэг төрийн албанд байна.

3. Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг боловч хагас дутуу, чанаргүй, сэтгэлгүй хийдэг.

4. Сайн гүйцэтгэгчид. Үнэн хэрэгтээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээсээ, чанартай, бодитой хэрэгжүүлдэг сайн гүйцэтгэгчид бага хувийг эзэлж байна.

5. Ялагчид. Маш бага хувийг эзэлдэг.

Зомби болон хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар аливаа ажлыг сэтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг. Тэд зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх бус шинийг эрэлхийлж, өөрийн санаачилгаар төр улсынхаа төлөө зүтгэдэг.

Төрийн албаны шинэчлэлийн гол зорилго бол төрийн албан хаагчид, удирдлагуудыг дээр, дооргүй “ялагч” байлгах юм. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шаардаж байгаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа. 

Хууль эрх зүйн өөрчлөлтүүдээр төрийн албанд “ирлээ, явлаа” гэдэг хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсооно. Иймд төрийн албан хаагч тогтвортой ажиллана. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсад авлига хээл хахууль арилж, төрт ёсонд шинэчлэл авчирна.

Өнөөдрийн хэлж ярьсан бүгд энгийн нэг тунхаг, мэдэгдэл төдий зүйл биш гэдгийг дахин хэлье. Энэ бол Та бүгдэд тавьж буй албан ажлын шаардлага. Төрийн албан хаагчид,

-       ард түмэндээ үйлчлэх,

-       мэргэшсэн, тогтвортой байх;

-       улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;

-       Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;

-       төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;

-       ил тод байх;

-       ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

-       захирах, захирагдах ёсыг баримтлах.

зэрэг зарчмууд дээр үндэслэн томилогдож байхыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан заасан. Хууль журмаа чандлан сахиж, төрийн албаны үйл хэргийг тууштай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөл, төрийн нийт байгууллагууд түүний дотор хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 оноос хойш Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг сүүлийн гурван жилийн турш Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулсан байна.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм байна 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Enkhee

[59.153.85.84]

2019-12-17 21:33:06

Estoni -iin jisheegeer hsahim zasaglalyg bii bolgoyo. songuulia tsahimaar hiie