Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gsdgsdhylmj.png

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг өнөөдөр хуралдаж, Авто зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолыг хүчингүй болголоо. 

Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна. Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийхэд ойрхон байна. Түргэний тэрэг, гал командын машин явж чадахгүй болчихвол яах вэ гэдгээ төсөөлөхгүй байна хэмээн зарим төлөөлөгч хэллээ.

Хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав.

Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Ингээд нийслэлийн иргэд авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр нь төлөхөөр боллоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх