Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1br0mrq9mc1717n13b91l04l612.jpg

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн тогтолцоотой холбоотой шийдвэр гаргажээ. 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн байна. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт  хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн  сургууль баригдаж байна. Жижиг тойргийн явцын  эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа" гэв

Өөрөөр хэлбэл, 2008 оны хувилбар буюу 26 тойргоор сонгууль явуулахыг МАН-ын УЗ-өөс дэмжжээ. Уг  хувилбараар сонгууль явуулахад аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог бөгөөд дотроо хэд хэдэн мандаттай байх юм. Мөн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүд хүн ам ихтэй учраас хоёр хуваах байдлаар тойргийн зохицуулалт хийхээр тохиролцжээ.

Удирдах зөвлөлийн хуралд намын дарга У.Хүрэлсүх өөрөө оролцсон бөгөөд ямар нэг эсрэг саналтай хүн байгаагүй учраас Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томсгосон 26 тойрог дээр тохирчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[103.57.93.89]

2019-12-16 14:15:51

Хүрэлсүх байсан учраас бүгд Хүрэлсүхээс айсандаа дэмжсэн байна. тийм үү. тэгж ойлгогдохоор бичсэн байна