etoim.mn
photos/Galsansuh.jpg

“Болор цом”-ын эзэн, модернист фронт командлагч Баатарын Галсансүх хүннү рок “Аттила” хамтлаг байгуулахаа мэдэгдэв. Тэрээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим нэг дууг зохиосон тэрээр Монголын рок попын ертөнцөд нэртэй мөртэй нэгэн юм.

Яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Пост-модерн дөрвөн улирал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” номууд хэвлүүлсэн модернист найрагч дэлхийд алдраа дуурсгаж буй “The Hu” хамтлаг шиг Хүннүгийн их хаан, өрнө зүгт “Тэнгэрийн ташуур” хэмээн алдаршсан Аттилагийн нэрээр нэрлэсэн хамтлаг байгуулж дэлхийд гаргахаа амлаад байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх