etoim.mn
photos/b000d8a0-1e94-11ea-b75d-c1858c71ec0d_800_420.jpeg

Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2019”-ийг тодруулах шалгаруулалтын финалын шат өнгөрсөн шөнө Их Британи улсын Лондон хотноо болж, Ямайка улсын гоо бүсгүй титмийн эзнээр тодорлоо. Тэмцээний дэд байранд Франц, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй шалгарсан байна.

image

Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд шүүгчид эцсийн шатанд тунаж үлдсэн 40 гоо бүсгүйгээс шилдэг 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэсэн аж.

image

"Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоож чадсан. Тэрбээр “Дэлхийн мисс” тэмцээний 69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтлаа. Мөн түүнчлэн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтаж, хүмүүнлэгийн ажлуудыг хамтарч хийх боломжтой болсон нь түүний онцлох амжилт юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх