Мансууруулах бодис хэрэглэж байгаад түлэгдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-нд 22 настай Д гэгч гэрийнхээ тагтан дээр өвс үнэрлэж мансуурах үедээ гал алдаж, түлэгдсэн байна. Тэрбээр бие, нүүрэн хэсэгтээ түлэгдсэн аж. Одоогоор тэрбээр Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Саран