etoim.mn
photos/79442885_745017332639983_6172731344318103552_n.jpg

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно - 2019" тэргүүн дээд наадмын ёслол баасан гараг /2019.12.13/-ийн үдэш Корпорэйт-2 зочид буудлын Конвеншн центрт болов.

2002 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулж буй "Бөртэ чоно" наадмын шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

“Бөртэ чоно-2019” наадмын спортын шилдгүүдийг танилцуулж байна.

“Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ тодорлоо

- Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

- Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

- Шилдэг шүүгч:  Р.Жаргалсайхан /хөлбөмбөг/, Э.Саруул /байт харваа/

- Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

- Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олимпын академи

- Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

- Шилдэг олимпын бус төрлийн холбоо Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо

- Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

- Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

- Спорт холбооны шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын гимнастикийн холбооны ЕНБДарга Г.Ерөөлбат

- Спорт холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл

- Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат /буудлага/

- Шилдэг дасгалжуулагч: С.Тулга /3х3 сагсан бөмбөг/

- Оны шилдэг залуу тамирчнаар Л.Сосорбарам /жүдо бөх/ шалгарлаа.

- “Бөртэ чоно - 2019” шагналын Оны шилдэг багаар 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тодорлоо.

- Оны шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Дэлгэрням /сагсанбөмбөг/, Л.Отгонбаатар /жүдо/ нар шалгарлаа.

- Оны шилдэг эмэгтэй тамирчнаар  С.Батцэцэг /чөлөөт бөх/, М.Уранцэцэг /жүдо/ нар тус тус шалгарав.

“Бөртэ чоно - 2019” шагнал гардуулах ёслолын хамгийн оргил үе болох Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчныг тодруулахад хүндийг өргөлтийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг тодорсон бол 2019 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар шалгарлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх