Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1fc96f87000404f754e08d4d1e8112cd.jpg

Б.Махбалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хурлын үеэр яллагдагч Б.Махбалын өмгөөлөгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Тэд Б.Махбалыг хохирогчоор тооцож хавтаст хэргийг хаах хүсэлт тавьсанд хохирогчдын эгдүүцлийг төрүүлээд байна.. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд шүүх хурал нийт найман удаа хойшлогдож байсан юм.   ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх