Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sggshjkgdt.png

Өнөөдөр " Автомашинтай жагсаал"-ыг зохион байгуулагчид болон тэднийг дэмжигч нам эвсэл болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд ИШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Бид өчигдөр өөрсдийн эрх чөлөө, үзэл бодлынхоо төлөө үгээ хэлж улс төрийн тэмцэл хийсэн. Гэтэл бидний хэдэн нөхдийг эмх замбараагүй байдал үүсгэсэн гэсэн шалтгаанаар  цагдаа нар барьж саатууллаа. Гэтэл бид зохих ёсны зөвшөөрлөө аваад тэмцэж байгаа. Хэн ч үзэл бодол, үгээ илэрхийлэх эрхтэй гээд үндсэн хуулиндаа заасан байдаг. Тэгсэн "Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль" гэж жижиг салбар хууль гаргаж ирээд тэрүүгээрээ хүний эрхийг боомилоод байна. Би арав гаран жил тэмцэж байгаа хүн. ТЭр бүр цагдаагийн газраас "Та хууийн дагуу үгээ хэлж тэмцэнэ шүү" гэсэн утгатай  нэг шаардлага бүхий цаас авч ирж өгдөг.  Энийг бол би зөвшөөрдөг. Бид нар угаасаа хуулийн дагуу ажиллах ёстой. Хамгийн гол нь бид нарын шаардлаг гэмт хэргийн шинж агуулсан юм шиг яриад байгаа байхгүй юу? Жишээ нь өнөөдөр энэ авто зам ашигласаны татварыг нэмэгдүүлж байгаа нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй нэмэгдэл хийчихэж байхгүй юу? Яагаад ийм шийдвэр гаргасан талаараа бид нарт тайлбар хийх ёстой. Цаашдаа бид олон салбаруудыг шалгах тухай хүсэлт өгөх болно. 

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Нийслэлд авто машины зардлыг тав дахин буюу 500 хувь нэмэгдүүлсэн байж боломгүй шийдвэр гаргасан үйлдлийг эсэргүүцэж МАХН, зарим улс төрийн эвлэлүүдэд болон иргэний хөдөлгөөнийхөн тэр дундаа "Авто машинтай жагсагчид"-тай хамтран тэмцэж эхэлсэн. Өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилэ байна. Та бүхэн санаж байгаа бол бид өчигдөр хотын дарга С.Амарсайхантай уулзаж халз ярилцлага хийсэн.Энэ үеэр Ерөнхий сайд энэхүү байж боломгүй татварыг нэмэгдүүлсэн асуудлыг цэцлэх үүрэг өгсөн байхад нийслэлийн удирдлагууд энэ асуудалд маш хойрго хандаж байна. Тухайлбал иргэдийн хурлын дарга Р.Дагва зарим гишүүдтэйгээ Германд зугаалаад явж байна. Нийслэлийн засаг даргын орлогч нь Ерөнхий сайдын шийдвэрийг биелүүлэхгүй байж болох тухай хэлж байсан. Мөн хотын дарга С.Амарсайхан ч энэ асуудалд маш хойрго хандаж судлаж байна гэх мэт хариу өгч байгаа нь олон нийтийн бухимдлыг өдөөж байгаа юм.  Бид жагсаал тэмцлээ зогсоохгүй. Бид өөрсдийн гаргасан шаардлагуудад дорвитой хариу өгөхөөс нааш бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Өнөөдөр бид дарга нарын тансаглалын золиос болох учиргүй. Авто зам ашигласаны татварыг 500хувь нэмнэ гэдэг амьдрал хэр нийцтэй шийдвэр вэ гэдгийг хүн бүр мэднэ. Тйим болохоор энэхүү шийдвэрийг цуцлуулахын төлөө МАХН тэмцсээр байх болно гэлээ. 

Эргэн сануулахад: Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн удаагийн ээлжит хуралдаанаар авто зам ашигласны төлбөр хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцэж, “Машинтай жагсаал холбоо” болон “Ард түмний штаб” төрийн бус байгууллагаас 40 гаруй тээврийн хэрэгслийг ашигласан жагсаалыг өнгрөгч даваа гаригт зохион байгуулсан билээ. 

Жагсаалын үеэр тэд Сүхбаатарын талбайн дэргэдэх төв замыг хааж, автомашины хөдөлгөөнийг зогсоосон. Энэ нь зарим иргэдийг багагүй бухимдуулж байсан ч жагсаалыг зохион байгуулагчид шаардлагатай бол Хонг Конгийн жагсаал шиг тэмцэхээ илэрхийлээд байсан юм. Энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба болон Засгийн газрын төлөөлөл тэдэнтэй уулзаж хоёр хоногийн хугацаанд зарим асуудлуудыг хэлэлцэхээр болж жагсаалыг тараасан ч жагсагчид хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн лхагва гаригт жагсаалаа үргэлжлүүлсэн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх