etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

Өнөөдөр 15 цагийн орчимд бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн аймшигт хэрэг гарчээ. 

Тодруулбал: Өнөөдөр цагдаагийн дуудлага мэдээллийн 102 дугаарт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл иржээ. Цагдаагийн алба хаагчид дуудлага хүлээн аваад шуурхай ажиллагаа явуулсаны үр дүнд тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг дайчлан баривчилсан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй хэмээн мэдээллээ. 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар  бага насны хүүхдийг хүчиндсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг бөгөөд хэрэв тухайн этгээд дээрх хэргийг үйлдсэн нь тогдоогдвол эл хуулиар шийтгүүлэх юм.

Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь явуулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. 

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Irgen

[66.181.161.58]

2019-12-12 19:27:16

Tsaaziin yaliig sergeej azaganaas dor maluudiig tsaazal