Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэх байсан НДШ-ийн 2%-ийг нэмэхгүй.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь дэмжиж байгаа. Тэтгэврийн даатгалын сан яагаад үргэлж алдагдалтай, авлагатай яваад байгааг мэдэх ёстой. Сан маань 10 гаруй их наядын алдагдалтай явж байна. Бид энэ дээр анхаарах цаг болсон. Төр иргэдэд Тэтгэврийн даатгалын сан төлөх төрөө одоо төлөөч ээ. бүсээ чангалаад, хэмнэлт гаргах зам иргэдээ ирээдүйн эрсдэлээс хамгаалах ажлаа одоо эхлэх ёстой шүү.  

УИХ-ын гишүүн ХНХ-ийн сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай холбоотой товч тайлбар хэлмээр байна. Нийгмийн даатгалын сан огт хоосон биш, 1.1 их наяд төгрөг байна. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл хоёр сарын нөөцтэй болсон. Сарын орлогоороо сарын тэтгэврээ тавьдаг болж байна. Хоёрдугаарт, улс төрийн тогтворгүй бодлого ч сангийн алдагдалд сөргөөр нөлөөлж байна. 2008 онд АН-ын бодлого гэж байгаад НД-ын шимтгэлийг 5 хувиар бууруулсан. Үүнээс бол 1.8 их наяд төгрөг алдсан. Өмнөх УИХ ажил хийгээгүй хүмүүсийг НД-ын шимтгэл төлөгч болгоод тэтгэвэр олгосон нь Тэтгэврийн санд 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Орлого нэмэгдүүлсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж АН үзсэн. Хөрөнгө оруулалтын мөнгийг огцом нэмэгдүүлж, Дуурь, Драмын театр, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барихад тэрбум тэрбумаар тусгасныг буруу гэж харж байна. МАН эрх барьж байх үедээ түүхэн дурсгалт барилгуудыг буулгаж, газрыг нь авах гэж оролдлого гэж харж байна. Бид төсвөө хэмнэж байгаад ирэх жилүүдэд төлөх өрөө төлөхийг хүсэж Ерөнхийлөгч хориг тавьсан нь зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улстөрийн өнгө аястай хориг байна, ажил хэрэгч хориг биш байна. Ажил хэрэгч өнгө аястай, гаргалгаа гаргасан хориг биш байна. Тэгэхээр энэ хоригийг хүлээж авч болохгүй. Хүнд хэцүү үедээ ОУВС-д хандаад, 2017 оны дөрөвдүгээр сард хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Монгол Улс дэлхийн бусад орны өмнө тохиролцсон яриа хэлэлцээртээ хатуу зогсох ёстой. Тэгж байж бусад улс оронтой хөл нийлүүлэн алхана.  Улмаар Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжээгүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх