etoim.mn
photos/грета-тунберг-time.jpg

Америкийн “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр тодрууллаа. 

“Тэрбээр энэ гарагийн өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээлийн талаар бүхнээс чанга дуугарсан бөгөөд дэлхийн хөдөлгөөнийг эхлүүлсэн” гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь “NBC” телевизийн “Today” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.

Ийнхүү Грета Тунберг  "Оны хүн"-ээр нэрлэгдснээр энэ алдрыг хүртээж эхэлснээс хойших 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болж буй юм. 

Грета Тунберг 2018 онд сургуульд явахын оронд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Улмаар НҮБ-ын индэр дээрээс "томчуудыг загнасан"-аар дэлхий даяар алдартай болсон юм.

2019 оны онцлох хүмүүсийн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпин, Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын оролцогчид гээд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан эрхмүүд багтаж байсан ч Time сэтгүүл чухамхүү Грета "Оны хүн"-ээр нэрлэгдэх ёстой гэж үзжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх