etoim.mn
photos/5df071a5b9035.jpeg

Хоногт гурван тонн, сард 90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” Эрдэнэт хотод ашиглалтад орлоо. “Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлнэ.

Тус парк судалгаа, шинжилгээний ажлыг сүүлийн хоёр жилийн турш хийж лабораторийн шинжилгээг Финланд улсад хийлгэсэн байна. Европ стандартад нийцүүлж усан суурьтай, үнэргүй, монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг давуу тал ихтэй. Тус үйлдвэрт таван хүн ажиллана.

“Эрдэнэт ШУТП” 2017 онд байгуулагдаж гагнуурын электрод, химийн лаборатори, дөрвөн улирлын хүлэмж зэрэг нийт дөрвөн үйлдвэрийг байгуулж дэргэдээ 10 гаруй компанийг бойжуулж байна.

Будгийн үйлдвэрт 60 сая төгрөг зарцуулсан байна. Цаашид орон нутгийн бүтээн байгуулалтад Орхон аймагтаа үйлдвэрлэсэн будгийг ашиглана гэж аймгийн Засаг дарга Д.Батлут үйлдвэрийн нээлтийн үеэр хэллээ.  

Монгол Улс нь ОХУ, БНХАУ-аас будгаа авдаг. Тэгвэл импорт орлох бүтээгдэхүүнийг Эрдэнэтийнхэн үйлдвэрлэж эхэллээ. Будгийн гол түүхий эд шохой бөгөөд найрлагын 70-80 хувь нь ус юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Хэнчбиш

[98.244.106.112]

2019-12-24 21:20:39

Хүнии өөриййнгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгэээе Жижиг савлагаатаай гаргаарай