etoim.mn
photos/00084475.jpg

Солонгосын кориабүү сайтаас өнөө цагийг байлдан дагуулж байгаа эмэгтэй  кпоп  хамтлагийн гишүүдээс хамгийн сайхан хүчирхэг бас торгомсог хоолойтнуудыг нэрлэжээ. 

6. Кэи (Lovelyz)

kei1

Lovelyz хамтлагийн гишүүн, гоцлол дуучин  Кэи эгдүүтэй даруухан хэдий ч тайзан дээр бол эрх чөлөөтэй дуут шувуу шиг л жиргэдэг хэмээн хамтран зүтгэгчид нь магтдаг.    

5. Чунха

Chungha #kimchanmi #kimchungha #chungha

Цагтаа I.O.I хамтлагаар овоглож байсан дуучин Чунха өөрийн хүчирхэг хоолойныхоо тусламжтайгаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Тэрээр хэдий шинэ, залуу уран бүтээлч боловч түүний нэрийг, түүний дууг мөн гайхалтай өвөрмөц хоолойг нь мэдэхгүй кпоп сонирхогч гэж нэгээхэн ч байхгүй.   

4. Хваса (MAMAMOO)

mamamoo hwasa

Этгээд хэв маягийг хүчирхэг хоолойтой хослуулсан МАМАМОО хамтлагийн гишүүн Хваса авьяас бас чадвар багахан тэвчээр байхад бусад нь өөрсдөө гүйгээд ирнэ хэмээн бодог нэгэн. Тэрээр өнөөдрийн энэ нэр хүнд маань хамтлагийнхны маань ач тус мөн надад итгэл хүлээлгэсэн хамт олны минь хүчин ччармайлт хэмээн KBS телевизэд ярилцлага өгч байх үеэрээ хэлж байжээ. 

3. Жое (Red Velvet)

joy

КПОП-ын хамгийн эрх гүнжүүдийн нэг болох Red Velvet хамтлагийн гишүүн Жое-ын өвөрмөц хоолойгүйгээр тэдний уран бүтээлийг төсөөлөхийн аргагүй. Хамтлагийн гишүүд нь түүний сайхан хоолойг бурханаас өгсөн хамгийн сайхан бэлэг хэмэн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрпөг аж. 

2. Рөүс (BLACKPINK)

Rose Stage Clothes - Black Leather Strap Dress

Дөрвөн өөр ертөнцийг нэгтгэсэн BLackpink хамтлагийн хамгийн эмзэг бас хамгийн хүчирхэг өнгө болох Рөүс дуу хөгжимгүйгээр амьдралыг төсөөлдөггүй. Дахин давтагдахгүй өвөрмөц өнгө аястай түүний хоолой хамтлагийн дуунуудыг бүхэлд нь чимдэг гэхэд хилсдэхгүй. 

1. ТЭЁн (Girls’ Generation)

Алдарт Girls’ Generation хамтлагийн гишүүн хүчирхэг бас цуцашгүй хоолойтой Ким ТэЁн. Тэрээр дуучин Боа-гийн дуулахыг сонсоод л дуучин болохоор шийдэж байжээ. Мөн ТэЁн нэгэн ярилцлагынхаа үеэр өөрийгөө одоогийн энэ өндөрлөгт хүрнэ гэж төсөөлж ч байгаагүй бөгөөд өөрт нь боломж олгосон интертаймэнтад мөн гэр бүлийн гишүүнээр хүлээн авсан хамтлагийнхандаа хэзээд талархаж явдаг хэмээжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх