Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6fd469699fb5fa64c56dced59e93a109.jpg

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өчигдөр /2019.12.10/ тус улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан нэгэн журмыг баталжээ.

Уг журамд зааснаар ирэх зургадугаар сар гэхэд тус улсыг сайн дураараа орхисон, өөрөөр хэлбэл, сайн дураараа эх орон руугаа буцсан тохиолдолд тус улсад дахин нэвтрэх боломж олгохоор болсон байна. Мөн сүүлйин жилүүдэд тус улсад хууль бусаар ажиллаж амьдрах гаднын иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул тэдгээр хүмүүсийг авч ажиллуулж байгаа ажил олгогч нарт ногдуулах шийтгэлийг чангална гэжээ.

Харин үүнээс хойш буюу 2020 оны долдугаар сараас эхлэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гаднынханд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, тус улсад дахин нэвтрэх боломжгүй болж магадгүйг анхааруулсан байна. Харин төрөөд удаагүй, жирэмсэн, эсвэл эрүүл мэндийн бусад шалтгааныг харгалзан үзэж, албадан гаргах хугацааг уян хатан байлгана гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх