etoim.mn
photos/5def6f1a13fa3.jpeg

ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар байгаль, цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн "Сайнцагаан" нутгийн мах, ноос,өөхний хосолмол ашиг шимт хонийг өнөөдөр омог болгон батлууллаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Шилмэл омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан магадлагааны ажлаар Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн 20,000 хонийг ангилалтад хамруулсан байна.

Энэхүү хонины хувьд эр хониноос 3 кг өөх, 8.2 кг мах, эм хониноос 3.1 кг өөх, 8.1 кг мах гардаг бөгөөд эр хонины нэг гулууз 26, эм хонины нэг гулууз 25,9 кг татдаг. Жирийн хонины гулуузын дундаж жин 20 кг байдаг хэмээн судлаачид тодорхойлжээ.

Харин ноосны хувьд жирийн хоньтой харьцуулахад харьцангуй ноосны урттай, гарц өндөртэй бөгөөд нас гүйцсэн эр хониноос 20 микроны ноолуурын хольцтой 1,8 кг, эм хониноос 19 микроны голчтой 1,5 кг ноос тус тус гардаг ажээ. “Могол ноос” ХХК-ийн түүхий эдийн 30 хувийг энэ хонины ноос бүрдүүлдэг байна.

Нутгийн шилмэл энэ омог Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Дэрэн, Луус, Гурвансайхан, Өлзийт суманд тархан байршдаг бөгөөд сүргийн цөм нь Сайнцагаан сумын Далай, Үйзэн багт байдаг хэмээн тодорхойлж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх