Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5def37102b861.jpeg

ОХУ-ын спортын эсрэг хориг арга хэмжээ авах тухай WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хорооны шийдвэрийг олимпын хөдөлгөөний төлөөлөгчид дэмжжээ. Энэ тухай Олон улсын олимпын хорооны мэдэгдэлд дурджээ.

РУСАДА буюу ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлагийн нийцлийг хасах шийдвэрийг санал нэгтэй гаргажээ. Энэ нь ОХУ-ын спортын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэх бөгөөд спортын томоохон тэмцээн уралдаануудад явуулах болон оролцох эрхийг нь хасах, тус улсын тамирчид ДАШТ болон Олимпын наадмын үеэр улсынхаа далбаан дор оролцох боломжгүй гэсэн үг аж.

"РУСАДА-гийн Оросын спортын салбар дахь сэргээштэй тэмцэх ажил үр дүнтэй байсан бөгөөд ОХУ-ын агентлаг сэргээшийн эсрэг бусад байгууллагатай үр дүнтэй хамтран ажилласан. Тэр дундаа ОХУ-ын нутаг дэвсгэр дэх сэргээшийн хэргийг мөрдөн шалгах асуудлаар идэвхтэй ажилласан" хэмээн WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хорооны илтгэлд дурдсан байна.

ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг 21 хоногийн хугацаанд WADA-гийн шийдвэрийг Спортын арбитрын шүүхэд давж заалдах боломжтой аж. 

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх