Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/news_80970_1.jpg

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа мэдээллээ. 

Ерөнхийлөгч улсын төсөв дэх дөрвөн зүйл дээр хориг тавьсан. 2020-2022 оны хооронд хэрэгжих хөрөнгө оруулалт, НДШ-ийг нэмэгдүүлсэн асуудалд хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг НДШ-ийг нэмэгдүүлсэнийг эсэргүүцсэн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн.

АН 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтуудыг хэлж, сануулж байсан. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэх асуудал болох түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, шинээр барих асуудал дээр тавьсан хоригийг зөв гэж бодож байна хэмээн Д.Эрдэнэбат гишүүн ярилаа. 

Тэрбээр... "Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэх асуудал болох түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, шинээр барих асуудал дээр тавьсан хоригийг зөв гэж бодож байна. Уламжлал барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг хадгалах ёстой гэж өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн, одоо ч санал хэвээр бий.  Нийт 539 тэрбум төгрөгөөс 2020 онд 91,7 тэрбум төгрөгийн л санхүүжилт гаргахаар тусгасан. Тэгэхээр энэ олон түүхийн барилгуудыг нурааж байгаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж бид үзэж байна. НДШ-ийг нэмэгдүүлж байгаад АН удаа дараа байр сууриа илэрхийлж эсэргүүцэж байсан. Цалинг инфляцитай уялдуулж нэмж байгааг шүүмжилж байсан ч олонхи хүч түрэн баталсан. Ирээдүйн өв санд өнөөдрийн байдлаар 900 гаруй тэрбум төгрөг цугласан байгаа. Энэ бол ард түмний сан болохоос төрийн бус байгууллагын нэрээр явуулж болохгүй. ОУВС-гийн нэр доор зээл тусламжийн асуудал ярьчихаад Сангийн яаманд Ирээдүйн өв санг харьяалуулж байгааг эсэргүүцэж байсан"  хэмээн мэдээлэв. 

Мөн УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа бөгөөл холимог системээр явуулахад 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно гэж тулгаж  байгааг АН эсэргүүцсэн байр суурьтай байгаа гэдгийг дуулгалаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх