etoim.mn
photos/5deefd2d7253e.jpeg

 Австрали улсын зарим мужид ойн түймэр дэгдээд байгаа билээ. Австралид асч буй ойн түймрийн утаа Сидней болон нийслэл Канберраг бүрхсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. 

Улмаар дэлхий даяар хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус улсад сурч, амьдарч ажиллаж буй монгол иргэд түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад австраличуудыг сэтгэл санаагаараа дэмжиж буйгаа илэрхийлж, хандив цуглуулжээ.

Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулснаа энэ сарын 6-нд Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв.

Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэж онцолжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх