Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/МАН-ын-бүлэг-810x500.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн, хоригийг хэсэгчлэн хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд хүрч, санал нэгдсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хуульд дөрвөн асуудлаар хориг тавиад буй. Ерөнхийлөгчийн хоригоос МАН-ын бүлэг гурван асуудлыг хүлээж авах боломжгүй гэж шийдсэн ба  нэг асуудал буюу Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.

Харин Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх