Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/32ac83031abbff728d03aa214c671c5e.jpg

Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг  авьяастны тоонд багтсан байна. Тэрээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ.

Английн Лондон хотод болох 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мандахын Цэвэлмаа Монгол эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Түүний авьяасын үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.  Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. 

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриалж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх